Худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцжээ
2022.06.03 •
1м унших
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэж, харилцаанд тулгамдаж буй зарим асуудлаар, тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, худалдаа, эдийн засгийн асуудлуудаар санал солилцсон байна.
Мөн олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудал болон олон улсын зарим байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцжээ.