АЗИ: Эзгүй арал дээрх галт уул дэлбэрсний дараа Индонез улс цунамигийн аюулыг зарлажээ
2024.04.19 •
1м унших
Хойд Сулавеси мужийн Руанг арал дээрх 725 метрийн (2400 фут) галт уул Мягмар /2024.04.16/ гарагийн шөнөөс хойш таван удаа дэлбэрч, галт лаав, үнс нурам олон мянган фут өндөрт тэнгэрт цацагдсан гэж тус улсын галт уул судлалын агентлаг мэдэгдэв.
Арлын галт уул дараалан дэлбэрсний улмаас Индонезийн эрх баригчид тосгоны олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Галт уул эргэн тойрныхоо далайд цунами үүсгэнэ гэсэн айдас улам бүр нэмэгдсээр байгаа юм.