Монгол улсын дөрвөн тамирчин олимпын эрхийн тэмцээнд шөвгөрлөө
2024.04.19 •
1м унших
Өнөөдөр эрэгтэй зургаан жингийн барилдаан болсон бөгөөд хэсгийн барилдаан өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх жин тус бүрийн шилдэг дөрвөн бөхийн нэр тодорлоо. Манай улсаас зургаан тамирчин өрсөлдсөнөөс 65 кг-д Ц.Цогбадрах, 74 кг-д О.Сүлдхүү нар ялагдсанаар тэмцээнээ дуусгав.
Харин 20:00 цагаас 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ Киргизстаны Алмаз Уулутай, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Хятадын Зушен Линтэй, 97 кг-д Г.Ганхуяг Ираны Амирали Азарпиратай, 125 кг-д М.Лхагвагэрэл Хятадын Денг Живейтэй олимпын эрхийн төлөө барилдана. Манай дөрвөн тамирчин ялсан тохиолдолд Парисыг зорих эрхээ авах юм.