Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсжээ
2024.04.19 •
1м унших
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртжээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.