УИХ-ын гишүүн П.Анужин өөрөө Алдарт эхийн одонт. Тэр ч утгаараа ээжүүд одонгоо авахад ихэд хүндэтгэлтэй ханддаг аж. Тэрбээр “ Нэг хүүхэд бай 10 хүүхэд бай үрдээ чилээх эхийн сэтгэлийн жин даац ив ижил! Харин бие махбодын элэгдэл хорогдлын хувьд олон төрөх цөөн төрөх харьцуулшгүй өөр! Олон хүүхдийг амьдралд хүргэх үнэндээ л амаргүй ээ!
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийнхээ ээжүүдэд алдарт эхийн одонг нь гардуулж өглөө. Алдарт эхийн одон бол эх орончын одон! Монголын үрс маш олон болохын төлөөх зүтгэл, тэвчээр!
Үр хүүхдийнхээ төлөө цуцаж эцэхийг мэдэхгүй зүтгэдэг ээжүүд, амьдралын ачаа тээшээ бүгдийг нь алдхан биедээ чивчиртэл чангалж, сайхан торгон дээлээрээ гоёж, гунхам сайхан алхах олон ижийг харж сэтгэл уярлаа, бахархлаа!
Ээжийгээ алдарт ижий болгосон үрсдээ ээж нь мааш их хайртай! Хүнээр хүн хийх амаргүй зам, хүүхэд өсгөхөд таарах бүхий л жаргал зовлонд ижий бүхэн ижил ээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.