"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг /2024.05.01/-нд нээлттэй товложээ
2024.04.19 •
1м унших
"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Тодруулбал хэргийг /2024.05.01/-ний өдрийн 11:00 цагт шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарласан байна.