АФРИК: Үхлийн аюултай синтетик хар тамхины хэрэглээ нэмэгдсэн тул Сьерра-Леон улсад онц байдал зарлалаа
2024.04.18 •
1м унших
Сьерра-Леон улсын Ерөнхийлөгч Жулиус Маада Био "куш" хэмээх хямд үнэтэй, үхэлд хүргэдэг синтетик хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг таслан зогсоохыг уриалсны дараа үндэсний хэмжээнд онц байдал зарлажээ. Марихуан, фентанил, трамадол зэрэг донтуулдагч бодис агуулсан “куш” холимог нь дөрвөн жилийн өмнө Сьерра-Леонд анх гарч ирсэн бөгөөд олон зуун хүн амь насаараа хохирч, сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаа гэж Засгийн газар мэдэгдэв.
Сьерра-Леон улсын хүн амын дөрөвний нэг орчим нь ядуу байгаа нь хар тамхинд донтох шалтгаан болж байгаа аж.