Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Баян" хочтой Р.Базар, "Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарын гурван хүнийг баривчилсан. Харин өчигдөр Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм.
Баян гэх тодотголтой Раднаабазарын Төмөрбазар нь "Патрол Линк, Монгоолианкаар маркет, Ньюхолд Констракшн, Эн Эн Юу Оперэйшн, ЗЕТКО, Автобүрдэл ХХК, Аиронфау ХХК, Юү Би Авто Трейд, И Жи Си ХХК, Би Эйч Мандал Майнинг ХХК, Комкат Си Эл Эйч ХХК, ТНОК ХХК, Увсхүдэр ХХК" зэрэг 13 компанитайгаас зургаа нь хүнд машин механизмын сэлбэг оруулж ирдэг, уул уурхайн хоёр, барилгын нэг компанитай аж. Цагдаагийнхан өдгөө эдгээр компанийн үйл ажиллагаа, татварын асуудлыг шалгаад эхэлсэн ба компанийнхаа дансаар мөнгө угаасан байж болзошгүй ул мөр илэрчээ.