“Бидний хариуцлага-Бидний ирээдүй 3” аян СХД-т зохион байгуулагдаж байна
2024.04.17 •
1м унших
“Бидний ирээдүй - Бидний хариуцлага 3“ аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу /2024.04.17/-ны болж өнгөрлөө. СХД-ийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тус дүүргийн Замын Цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хариуцсан нутаг дэвсгэрт зам тээврийн осол хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг иргэдэд сурталчлан таниулахад зорилгоор тус аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд СХД-ийн 35 сургуулийн сурагчдын нийт эцэг, эх, багш, албан хаагчдад замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэг олгох, сэргээх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.