ОЙРХИ ДОРНОД: Оманд болсон үерийн улмаас 17 хүн амиа алджээ
2024.04.17 •
1м унших
Ням /2024.04.14/ гарагаас хойш Оман даяар хүчтэй аадар бороо орсны улмаас одоогоор 17 хүн нас барсан гэж тус улсын Онцгой байдлын үндэсний хороо (NCEM) мэдээллээ.
Цаг агаарын таагүй нөхцөл байдал давамгайлж байгаатай холбогдуулан мягмар /2024.04.16/ гарагт Засгийн газрын эрх баригчид Мусадам, Аль Бурайми, Аль Дахира, Аль Дахилия зэрэг таван мужийн төрийн болон хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.