засварласан мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна
2024.04.17 •
1м унших
Үндэсний аудитын газарт УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн ч шаардлага хангаагүй шалтгаанаар буцаасан билээ.
Үүний дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засварлаж аудитад дахин хүргүүлэх учиртай бөгөөд энэ хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Энэ талаар ҮАГ-ын дарга Д.Загджав “Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны зорилтыг, бодлогыг хангах чиглэл рүү хандуулах учиртай.
Эдийн засгийн тооцооллыг үзсэн. Зарим нэг засч залруулах ёстой зүйлүүд байгаа. Тэр бүгдийг тодотгоод явуулсан. Манай саналыг нам эвслүүд эргэж хараад 17-ны өдөр ирүүлнэ” хэмээсэн.