Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2024-04-17 • 1м унших

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Баясгалантай ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэрэг цөөнгүй гардаг юм байна. 2023 онд энэ төрлийн хэдэн хэрэг гарсан бэ?

Сэлэнгэ аймаг нь Оросын Холбооны Улстай 500 км газар нутгаар хиллэдэг.Байнгын ажиллагаатай авто замын болон төмөр замын боомттой, хил орчимд 54 өрхийн 220 орчим иргэн, 15 мянга гаруй толгой малтай нутаглаж байдаг тул Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих зөрчил цөөнгүй гардаг.

Тухайлбал, 2023 онд Хилийн 0101, 0243 дугаар ангийн алба хаагчид хил хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ Монгол Улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчих, хилийн боомтод мөрдөх журам зөрчих 69 зөрчил илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүнд, Монгол Улсын хилийн дэглэм зөрчих 7, хилийн боомтод мөрдөх журам зөрчих 5, хил орчмын дэглэм зөрчих 57 зөрчил байна.

Харин 2024 оны эхний 3 сарын байдлаар хилийн болон хил орчмын дэглэм зөрчих зөрчил 26 гарч, зөрчил үйлдсэн 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж тус тус шийдвэрлэсэн.

Мөн Гаалийн хяналт шалгалтаар 78 зөрчлийг илрүүлж,  64 иргэн, 14 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж, 59 сая 367 мянган төгрөгийн үнэ бүхий зөрчилтэй барааг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хилийн зөрчил гэдэгт боомт бус газраар, гадаад паспортгүйгээр эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр улсын хил нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан зэрэг үйлдэл хамаардаг.

Монгол Улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэдэг бөгөөд тус зурвас газарт хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, ан амьтан агнах, амьтныг хөөж хил давуулах, хариулгагүй мал байлгах зэргийг хориглодог бөгөөд энэ тохиолдолд хил орчмын дэглэм зөрчих зөрчилд тооцогддог.

Хилийн боомтод мөрдөх журам зөрчих зөрчил гэдэгт  боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах үед тогтоосон журмыг зөрчсөн үйлдлийг ойлгоно. Хяналт шалгалт хийгдэж байгаа тээврийн хэрэгсэлд гадны хүн нэвтрэх, хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг дур мэдэн өөрчлөх, хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчигчийг буулгаж, суулгах, нэвтрэх хөдөлгөөнийг хаах зэрэг хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл нь зөрчил болдог.

Хил зөрчих зөрчил үйлдсэн хүнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд Монгол Улсын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчих, хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн, зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулахаар заасан.

Тухайлбал, Монгол Улсын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.  Мөн зөрчил шалган шийдвэрлэхтэй холбогдон гарсан зардлыг тухайн зөрчил үйлдсэн хүмүүсээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг.

Хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэрэг ямар шалтгааны улмаас үйлдэгдэж байна вэ?

Иргэд хилийн бүсэд малаа эзэнгүй бэлчээрлүүлэх, хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зэргээр энэ төрлийн зөрчлийн хэрэгт холбогдож  байна. Жишээлбэл, 2023 онд Хилийн зурваст нэвтэрсэн 17 зөрчлийн хэрэг гарч, нийт 201 иргэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгуулсан.  

Мөн өнгөрсөн онд самарт явж байсан иргэд хилийн зурваст нэвтэрч, улмаар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт орсон байсныг тус улсын хилийн цэргийн алба хаагчид илрүүлж Монгол Улсын хил хамгаалах байгууллагын албан хаагчдад хүлээлгэн өгсөн тохиолдол гарсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт хамаардаг ба 1.350.000-10.000.000 хүртэл торгох, 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих хүртэл ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг.

Аймгийн прокурорын газраас дээрх төрлийн зөрчлийн хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор  орон нутгийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах, Хилийн 0243, 0101 дүгээр ангийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг зөрчихгүй байх чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

 

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх