Эмийн сонсголоор Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд байгааг шинжээчид зарлалаа.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтнаас 97 буюу 88.1 хувь нь хамаарал бүхий компанитай байна.Үүнд,
- Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа Тахилтын овоо ХХК-тай
- ЭМЯ Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Мөнхтуул “Эс Би Ди фарм” ХХК
- ЭМЯ НЭМГ, УСХЗХ-ийн дарга Б.Туяа “Баршим” ХХК-тай
- ЭМЯ Ц.Балдандугар БАСА ХХК-тай
- ЭМЯ Б.Буянтогтох “Монсан медикал сервис” ХХК-тай
- ЭМЯ ТНБД асан Б.Бямбадорж “Космотек монгол” ХХК-тай
- ЭМЯ Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа “Жикүжи” ХХК-тай
- ЭМЯ Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Д.Золзаяа “Интернейшнл медикал сентер” ХХК-тай
- ЭМЯ Олон нийттэй харилцах, тандалт, уурхай удирдлагын хэлтмийн дарга Д.Нарангэрэл “Монос-Улаанбаатар”
- ЭМЯ Лувсанцэрэнгийн Дашравдан “Арсорогзон” ХХК-тай
- ЭМЯ Төрийн Захиргааны Удирдлагын Газрын хуулийн хэлтэс Лувсандоржийн Дашравдан “Номгон гэгээн фарм” ХХК-тай
- ЭМЯ Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг “Альфа инжиниринг инвест” ХХК-тай
- ЭМЯ Г.Навчаа “Нэкст женерейшн хелп” ХХК-тай
- ЭМЯ Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн “Фореверрийч” ХХК-тай
- ЭМЯ Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа МИССДИ ХХК-тай
- ЭМЯ-ны дэд сайд С.Энхболд “Мөнхийн тун" ХХК-тай
- ЭМДҮЗ-ийн гишүүн асан Д.Дэмбэрэл “Түмэн-Очир” ХХК-тай
- ЭМЯ Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал МСМ групп ХХК-тай гэдгийг танилцуулав.