“Б.Ганчулуун Р.Базар нарыг мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн“
2024.04.16 •
1м унших
Өчигдөр буюу 2024.04.15-нд ЭЦА-наас "Баян" гэх Р.Базарын оффист нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хориод буй. Улмаар түүнийг яллагдагчаар татах саналаа цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлжээ. Ингэхдээ түүнийг гурван иргэний хамт хорьсон билээ.
Энэ талаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун "Р.Базар нарын 4 иргэнийг мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдаж, биед нь гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутган шалгаж байна. Улстөрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа асуудал бий" гэлээ.