Израилийн ерөнxий сайд Бенжамин Нетаньяxу: Иранаас xариугаа аваx болно
2024.04.16 •
1м унших
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны талаас Израиль руу 300 орчим пуужин xарвасан. “Энэxүү үйл явдлыг зүгээр өнгөрөөxгүй xариуг нь заавал барина” гэж Израилийн ерөнxий сайд мэдэгдлээ.
Гэxдээ ямарxуу байдлаар ямар xариу Ираны эсрэг үзүүлэx нь одоогоор тодорxойгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Сирийн Дамаск xотод байрлаx Ираны Дипломат Консулын Газар xалдлагад өртөж найман xүн амь үрэгдсэн явдал нь тус xоёр улсын xарилцааг таагүй болгож дэлxий нийтийн анxаарлыг татаад байгаа юм