Дайны эхний хоёр жилд Оросын довтолгоонууд илүү тархай бутархай байсан бөгөөд Украины эрчим хүчний системийн томоохон хэсгийг онилж байсан. Харин одоо цохилтууд нь илүү нарийвчилсан, төвлөрсөн болж, олон арван пуужин, нисгэгчгүй онгоцууд нэг бай руу олноороо бууж байна. Үүнээс болж Украин эрчим хүчний дэд бүтцээ Оросын агаарын довтолгоноос болж татан буулгаж байгаа бөгөөд иргэд өвлийн хүйтэнд цахилгаангүй болж эхэлсэн юм.
Эрчим хүчний аж үйлдвэрийн судалгааны төвийн (EIRC) захирал Александр Харченко CNN-д өгсөн ярилцлагадаа “3-р сарын сүүлээр Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцрүү пуужин болон нисгэгчгүй онгоцоор хийсэн хамгийн өргөн хүрээтэй довтолгоонуудын нэгийг эхлүүлж, манай улсын 10 гаруй бүс нутагт нөлөөлж, 1 сая гаруй өрхийг түр хугацаагаар цахилгаангүй болгосон” хэмээжээ.