Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний дархлаажуулалтын төлөвлөгөөгөөр 2024 онд 20.7 сая толгой мал хамрагдахаар төлөвлөсөн.
4 дүгээр сарын байдлаар орон нутагт Колибактериоз, иж балнад боом, дотрын халдварт хордлого, шөвөг яр, дуут хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт технологит хугацаанд хийгдэж байна.
Яаралтай дархлаажуулалт: Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт Дундговь (9), Өвөрхангай (15/16), Төв (1/2), Хэнтий (1), Дорноговь (3), Архангай (1), Баянхонгор (5), Өмнөговь (11),Говь-Алтай(2) нийт 13 аймгийн 73 суманд 1,575,369 толгой бог хамруулахаас 1,272,665 толгой бог хамруулж, 80.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт аймгийн Баянлиг, Богд нийт 1 аймгийн 2 суманд 45000 толгой бог хамруулахаас 43900 толгой бог хамруулж, 97.5 хувийн гүйцэтгэлтэй тарилга хийгдлээ.