Конор МакГрегор, Майкл Чандлер нарын тулааны тов гарлаа
2024.04.14 •
1м унших
UFC-ийн гүйцэтгэх захирал Дана Уайт 6-р сарын 29-нд Лас Вегаст болох UFC 303 тэмцээний гол тулаанд МакГрегор Майкл Чандлертай тулалдана гэж бямба гарагийн орой мэдэгдлээ.
Макгрегор энэ оны 1-р сарын 1-нд Чандлертай тулалдана гэж мэдэгдсэн ч Дана Уайтыг зарлах хүртэл албан ёсоор огт мэдээлэл өгөөгүй байсан бөгөөд тус тулааныг Дана Уайт 170 фунтын жинд болно гэж мэдэгджээ.
Мак Грегор, Чандлер нар 2023 онд "The Ultimate Fighter" шоунд бие биенийхээ эсрэг дасгалжуулсан байна.