Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-аас хасахыг дэмжиж 100 мянган иргэн гарын үсгээ зурсан эсэхийг Тагнуулын ерөнхий газраар шалгуулжээ.
Тухайлбал тус хуулиас "Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах" заалтыг иргэд хасах ёстой, байж болохгүй зүйл хэмээн ихээхэн шүүмжилсэн. Тиймээс "D-Parliament" платформоор цахим өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулсан юм.
Ийнхүү 100 мянган иргэн гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийн эсрэг гарын үсгээ зурсан тул энэ заалтыг хасаад буй. Тэгвэл энэ мэдээлэл бодитой эсэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар шалгуулахад 153,833 иргэн өөрийн биеэр нэвтэрч, саналаа өгсөн байжээ. Ч.Хүрэлбаатар сайд уг заалтыг батлуулах гэж юуны учир тэгтлээ улайраад байгааг УИХ-ын гишүүд өөрсдийнхөөрөө тайлбарлаж, шүүүмилж байгаа ч томоохон эрх ашиг бий гэдэг нь тодорхой байна гэдгийг хэлж байна.