Дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар Дөрөвдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Завхан, Архангай, Булган, дөрөвдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал: 13-14 шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Салхи: Дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурганы аюултай үзэгдэл болох төлөв гарлаа.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байна. 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар одоо байгаа температураас -10...-15 градусаар хүйтэрнэ.
Дөрөвдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна" гэж мэдээллээ.