АНУ-д: Нэг гал сөнөөгчид шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангахад ойролцоогоор 13.480 ам доллар зарцуулдаг. Үүнд барилга байгууламжийн гал дээр ажиллахдаа өмсөж буй зүйлс багтсан бөгөөд тэдний авч явах багаж хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийн зардал, бэлтгэл сургуулилт, гал түймэрт хүргэх багаж хэрэгслийн зардал ороогүй болно.
Бункерийн хэрэгсэл (цув, өмд) бүрийг тодорхой гал сөнөөгчийн хэмжээсээр оёдог. Энэ нь эрс тэс нөхцөлд ажиллахад туйлын хамгийн сайн, аюулгүй байдлыг хангадаг. Энэхүү хувцас нь NFPA стандартын дагуу 10 жил ашиглах боломжтой.
Мөн АНУ-д жил бүр 343.100 байшин барилга байгууламж галд өртдөг бөгөөд 2840 энгийн иргэн амиа алддаг байна.
Харин Хятадын алибаба гэх худалдааны сайтад гал сөнөөгчийн хувцас 200-300 ам.долларын үнэтэй байна.
.