Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.
Тавдугаар сарын 12-ноос төлөвлөгөөт бус мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан.
Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдэд 14 хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Шалгалтаа зарласнаас болж асуудлаа нуух гэж оролдлоо гэдэг дээр “өмнө нь мэргэжлийн байгууллагууд шалгаж байна, шалгаад дуусч байна гэдэг үүднээс шалгалтаа нээлттэй зарлаж олон нийтийн хяналтыг давхар тавиулахыг хүссэн. Цаг үеийн нөхцөл байдалд тааруулж ашиг хонжоо хайдаг асуудлыг болиулахын тулд олон нийтэд нээлттэйгээр шалгалтыг эхлүүлсэн. Хүнсний аюулгүй байдал гэдэг хаана ч ил тод нээлттэй, хэнээс ч нуух ёсгүй асуудал. Тиймээс ил тодоор шалгахыг хүссэн”” гэв. Мэдээлэл үргэлжилж байна.