Өнөөдөр Миссисипи хөндийн өмнөд хэсэг болон зарим хэсэгт их хэмжээний бороо орж үерлэх аюултай байна
2024.04.09 •
1м унших
Шуурга урьдчилан таамаглах төв болон Жексон дахь Үндэсний цаг уурын албанаас Миссисипи, Луизиана мужуудад Мягмар, Лхагва гарагийн хооронд хэд хэдэн удаа хүчтэй аадар бороо орж гэнэтийн үерт хүргэх аюултай байна гэжээ.
Маргааш /2024.04.10/ хамгийн том шуурганы аюул ирнэ. Учир нь дунд зэргийн буюу дөрөвдүгээр түвшний хүчтэй шуурганы аюул Луизианагийн зүүн хэсгээс баруун Алабама хүртэл, тэр дундаа Батон Руж, Жексон зэрэг хотуудыг дайран өнгөрнө.
Пүрэв гараг /2024.04.11/ гэхэд хүчтэй шуурганы аюул зүүн өмнөд зүг рүү шилжиж, Охайогийн хөндийд хүчтэй байх ажээ. Тус үерийн аюул зүүн өмнөд хэсгээс Шинэ Англид хүрч, Аппалачийн нуруунд хамгийн хүнд нөхцөл байдлыг үүсгэх төлөвтэй байна.