Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
2024.04.09 •
1м унших
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх санал гаргаж улмаар шүүх уг саналыг хүлээн авч, Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг 2024.04.05-ны өдөр гаргасан. Харин түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргасан байна.
Өнөөдөр /2024.04.09/ давж заалдах гомдлыг хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.