Техасийн цагдаа нар өгзөг томруулах хууль бус үйлчилгээ эрхэлж байсан ээж, охин хоёрыг баривчилсан бөгөөд үйлчлүүлэгчдээсээ ойролцоогоор 6000 ам.долларын төлбөр авдаг байсан нь тогтоогджээ.
Өнгөрсөн лхагва /2024.04.03/ гарагт Хьюстоны цагдаа нар 56 настай Консуэло Дал Бо болон түүний охин 18 настай Изабелла Дал Бо нарыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр баривчилж, тэднийг тусгай зөвшөөрөлгүйгээр хагалгаа хийсэн гэх үндэслэлээр буруутгасан байна. Мөн ээж нь хар тамхи зарсан хэргээр ял сонсчээ.
Тэд үйлчлүүлэгчийнхээ өгзөг рүү хаяг, шошгогүй бор шингэн шахаж байсан нь шүүхийн баримтаар тогтоогдсон байна. Мөн хагалгаа хийхээс өмнө тодорхойгүй тариаг өвчин намдаагч хэмээн үйлчлүүлэгчдэдээ тарьж байсан тухай тус хэргийг шалгасан офицер тайландаа дурджээ.