ОХУ дахь үер: Оренбург хотод усны түвшин дээд хэмжээнд хүрчээ
2024.04.09 •
1м унших
ОХУ-ын Оренбург хот болон Казахстантай хиллэдэг бүс нутгуудад голууд үерлэсэн байна. Үүнийг Уралын нурууны цас хайлж байгаагаас үүдэн улирлын чанартай үер хэмээн үзэн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Уралын зарим хэсэг, баруун Сибирь, Волга мөрний сав газар мөн үерт нэрвэгдсэн байна.
Онцгой байдлын яамны мэдээлснээр 10 мянга гаруй байшин усанд автсан аж.