Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын оршин суугчид хүнсээ нөөцөлж, дэлгүүрийн лангуунууд хоосорч эхэлжээ. "The Guarden" үүнийг Бээжинд удахгүй хөл хорио тогтоож магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэж мэдээлжээ. Учир нь, БНХАУ-д ковидын халдвар дахин эрчимжиж эхэлсэнтэй холбоотой энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Бээжингийн бүх оршин суугчдыг бүх нийтийн PCR шинжилгээнд хамрагдахыг зарлаад байгаа юм.
2022 оны эхээр төр засгаас нь хүнсээ нөөцлөхийг иргэддээ уриалсан боловч тухайн үед хэн ч тоогоогүй аж. Гэтэл сүүлийн өдрүүдэд иргэд нь дахин маскандаа орж, хүнсний том зах, дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ.
Одоогоор хөл хорио тогтоох эсэх нь тодорхой болоогүй ч иргэд нь ийнхүү үймэлдэн сандарч, төр засгийн удирдлагууд нь түүхэндээ анх удаа ард иргэддээ сануулга өгсөн зэрэг нь чухам юунаас болсон, яагаад гэдэг нь олон улсын анхаарлыг татаж байна.
Source: Business insider
https://www.facebook.com/www.check.mn/posts/5602816836413175