НИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдаж, маргааш /2024.02.23/ буюу баасан гарагт НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр товлосон. Тодруулбал, метро байгуулах асуудал, явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилт, Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж хийх асуудал, сургууль, цэцэрлэггүй томоохон хотхон, хорооллуудын төлөвлөлт, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Мөн “Алтай” хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж асуудлыг ч хэлэлцэх юм байна.