Улсын их дэлгүүр хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг өгөхгүй
2024.02.22 •
1м унших
Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигч гэх 40 мянган иргэн бий. Тэд өнөөдрийг хүртэл тухайн байгууллагаас ногдол ашиг гэх зүйл авч үзээгүй бөгөөд ногдол ашгийн маргаан олон жил өрнөж байгаа.
Хувьцаа эзэмшигч 40 мянган иргэн Улсын их дэлгүүрийг эзэмшдэг Номин холдинг компанид удаа дараа шаардлага хүргүүлж, хуулийн байгууллагад ханддаг ч гэлээ тусыг эс олж, хувьцаа эзэмшигчийг тасалбараа хадгалсан иргэд аргаа барж буй.
Тэгвэл энэ удаад ч мөн ногдол ашиг хувиарлахгүй гэх мэдэглийг гаргажээ.