Бичлэгт гарсан ажилчдыг ажлаас чөлөөлөхөөр болжээ
2024.02.20 •
1м унших
"Тавантолгой Төмөр Зам" ХХК-ийн ажилтнуудтай холбоотой бичлэг өчигдөр цацагдсан. Уг бичлэгт албан тушаалтнууд ажлын байрандаа архидсан, нэгнээ тэвэрч, үнсэж тэвэрч, дотуур хувцастайгаа алхаж буй ёс бус үйлдлүүд гарч олон нийтийн шүүмжлэлд ширүүхэн өртлөө.
Тэгвэл "Тавантолгой Төмөр Зам" ХХК-аас тус бичлэгтэй холбоотой мэдэгдэл гаргажээ.
Ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.