ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023.12.07 •
1м унших
Өнөөдөр /2023.12.07/ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын нэгдүгээр эмнэлгийн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Хурлын Төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, Хурлын ажлын алба, ЗДТГ-ын дэргэдэх харьяа хэлтэс, албад, албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэний үүргээ биелүүлэн оролцож, 120 иргэний алтан амь аврах гэгээн үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Сайн дурын, цусны донорын эгнээнд нэгдсэн та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.