Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-06-02 • 1м унших

Холливудын алдарт одод Жонни Депп, Эмбер Херд нарын зургаан долоо хоног орчим үргэлжилж, дэлхий нийтийн анхааралд ороод байсан шүүх хурал өчигдөр Жонногийн ялалтаар өндөрлөв.

Тодруулбал, АНУ-ын Виржиниа мужийн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Эмбер Херд 15 сая доллараар ЖонниДеппийн нэр хүндэд учруулсан хохирлыг барагдуулахаар болсон байна. Харин 36 настай хатагтай Херд 58 настай Деппийн эсрэг гаргасан гурван нэхэмжлэлийн нэгийг нь ялж, нөхөн төлбөрт хоёр сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ.

2017 онд салсан Холливудын одод хамт амьдарч байх үеийн харилцааныхаа бүх л зөрчилтэй асуудлуудаа шүүх хурал дээр ил тод мэдүүлсэн. Шүүх хурлын үйл явцыг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, тэдний шуугиантай гэрлэлт, аз жаргалгүй төгсгөлийн нарийн ширийнийг шүүгчдээс гадна ертөнц тэр чигээрээ сонссон гэж хэлж болно.  

Санал асуулгаар олон америкчууд Украйны дайн эсвэл АНУ-ын Дээд шүүхийг тойрсон асуудлуудаас илүүтэй "Депп ба Хердийн шүүхийн маргаан"-ыг сонирхож байгаа нь харагджээ.

Шүүх хоёр сар шахам хэлэлцсэний эцэст лхагва гаригт /2022.06.01/ Хердийн гэрлэлтийн талаарх мэдэгдэл нь "худал" байсан бөгөөд түүнийг "санаатайгаар хорлох" үйлдэл хийсэн болохыг тогтоожээ. Шүүгчид ийнхүү шийдвэрээ гаргах үед шүүхийн гадаа дэмжихээр ирсэн фэнүүд нь "Жонни, Жонни, Жонни" хэмээн орилж байжээ.

Жонни Депп: Шүүгчид миний амийг надад буцааж өгсөн. Би үнэхээр даруу байна

Сүүлийн шатны энэхүү шүүх хуралд Ноён Депп "Өмнө нь төлөвлөсөн ажлын амлалтын улмаас шүүх хуралд оролцоогүй" гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин шүүхийн шийдвэрийн талаар хийсэн мэдэгдэлдээ Жонни Депп "Шүүгчид миний амийг надад буцааж өгсөн. Би үнэхээр даруухан байна" гэжээ. Мөн тэрбээр "Үнэн хэзээ ч мөхдөггүй" гэх латин хэлцийг нэмж хэлэв.

Депп үргэлжлүүлэн "Үнэнийг хэлэх гэсэн миний эрэл хайгуул надтай адилхан нөхцөл байдалд орсон эрэгтэй, эмэгтэй хүмүүст тусалсан гэж найдаж байна. Тэднийг хэзээ ч бууж өгөхгүй байх гэж итгэж байна" хэмээжээ.

-Эмбер Херд давж заалдахаа мэдэгдэв-

Шүүхийн шийдвэрийг уншиж байх хугацаандаа уйтгар гунигтай суусан жүжигчин бүсгүй мэдэгдэлдээ "Зүрх минь шархалж байна" гэжээ. Тэрбээр тангарагтны шүүх миний гаргасан нотлох баримтыг үл тоомсорлосон гэж маргажээ.

"Шүүх дээр миний гаргаж тавьсан баримтууд хуучин нөхрийн маань нэр хүнд, нөлөөг давж чадаагүйд гутарч байна. Яаж харамсаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Би америк хүний ​​хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд чөлөөтэй, илэн далангүй ярих, тэмцэх эрхээ алдсандаа илүү харамсаж байна. Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд хувьд хүнд цохилт боллоо. Энэ бол ухралт юм. Үг хэлж, тэмцсэн эмэгтэйг олон нийтийн өмнө гутааж, доромжилж болдог байсан цаг үе рүү ухарч байна" гэжээ.

Үүний дараа Хердийн хэвлэлийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Ийнхүү дэлхий нийтийн чихийг "дэлдийгээд" байсан тус шүүх хуралд Жонни Депп ялснаар түүнд алдсан карьераа эргүүлэн авах боломж бүрдлээ. Тэрбээр уг хэргээс болж, "Карибын тэнгисийн дээрэмчид" болон өөр олон кинонд тоглох эрх нь үгүй болж, тэр ч бүү хэл хамтран ажиллаж байсан брэндүүд нь хүртэл гэрээгээ цуцлаад байсан билээ. 

 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
16 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
17 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх