БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд маргааш амрахгүй
2022.06.01 •
1м унших
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-н буюу маргааш тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтууд амардаг. Харин энэ жил БНХАУ, ОХУ-ын хилийн бүх боомт амрахгүй, нээлттэй байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомт байгаагаас гурав нь түр горимоор ажиллаж байгаа бол 14 нь байнгын ажиллагаатай байна.
ОХУ-тай хиллэдэг 16 боомттой бөгөөд өнөөдрийн байдлаар 10 боомт ажиллаж байна. Харин зургаан боомтоор зөвхөн дамжин өнгөрч байгаа аж.