Admin
Admin - Сэтгүүлч
2023-11-24 • 1м унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монголын хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд зохион байгуулж буй “MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” арга хэмжээ өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ үед хоёр улсын бирж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бирж хооронд давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах, хоёр улсын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд энэ арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхжил өндөртэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгөөс 10 их наяд төгрөг болж гурав дахин өссөн. Биржийн арилжааны хэмжээ нэмэгдсэн зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан. Мөн өнгөрсөн есдүгээр сард манай хөрөнгийн зах зээл олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд орсон зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нэлээдгүй өөрчлөлт гарсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн төсөөллийг гаргасан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг ирэх онд 6.4 хувь байна гэсэн бол Дэлхийн банкнаас 2024-2025 онд 6.3-6.8 хувиар өснө гэсэн урьдчилсан төсөөллийг хийсэн юм. Ингээд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний гуравт ордог Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран энэ арга хэмжээг БНХАУ-ын санхүүгийн зах зээлийн төв болох Шанхай хотноо зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахуйц томоохон ач холбогдолтой үйл явдал болж байна” гэдгийг онцолсон юм. 

Монголын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржээс хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд БНХАУ-ын талаас 70 орчим үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцлоо. Монголын талаас Монголын эдийн засгийн хэтийн төлөв, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь сэдвээр илтгэл тавихын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, зах зээлд оролцогчид болох “Хаан” банк, “Голомт” банк, “Монос хүнс” ХК, “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритиз ҮЦК” ХХК, “Мандал Санхүүгийн Нэгдэл” ХХК-ууд оролцож танилцуулга мэдээлэл өгсөн юм.

Санхүүгийн зохицуулах хороо

Мөн энэ өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох албаны бусад хүмүүсийг Шанхайн хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ванг Бо хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

Шанхайн хөрөнгийн бирж нь БНХАУ-ын хамгийн том хоёр хөрөнгийн биржийн нэг бөгөөд олон улсад зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт /6.5 их наяд ам.доллар/, арилжааны эргэлтээр тавдугаарт /13.3 их наяд ам.доллар/, IPO-ны хэмжээгээр нэгдүгээрт /501.4 их наядам доллар/ эрэмбэлэгддэг.

Санхүүгийн зохицуулах хороо

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх