Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш буюу энэ лхагва гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Үүнд: Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд буюу тодруулбал
-
Засгийн газрын ордны баруун, зүүн талын хөдөлгөөнийг
-
Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг
-
Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм. Харин нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй
Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараах ба төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж туслах юм байна.