Ж.Мөнхбат: Монголын түүхэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлшгүй их
2022.03.30 •
8м унших
Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Монголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлшгүй их.