Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гаалийн байцаагч Ш-ийг хэзээ ажлаас нь чөлөөлөх вэ?
2023.10.23 •
1м унших
Замын -Үүд дэх гаалийн газрын байцаагч Ш нь өнгөрсөн тавдугаар сард иргэн Ө-өөс хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсан.
Тус хэргийг АТГ-т шалгаж байгаа бөгөөд гаалийн байцаагч Ш нь хууль зөрчин өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа юм.
Угтаа бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх хуультай. Шалгуулаад гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу ял шийтгэлээ эдэлнэ. Харин гэм буруугүй нь тогтоогдвол эргээд ажилдаа орох ёстой ч хуулийн уландаа гишгэн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.
Гэвч Замын-Үүд дэх гаалийн газрын байцаагч Ш нь ажлаа үргэлжлүүлэн хийж, хэргийг шалгах үл явцад санаатайгаар саад учруулсаар өнөөдрийг хүрчээ.