Мөрдөгч нохойгоо цагдаагийн албанд бэлэглэжээ
2022.05.30 •
1м унших
П.Энхжин, П.Энххүслэн хоёр хайртай "Fighting" хэмээх мөрдөгч нохойгоо хоёр сарын өмнө цагдаагийн албанд бэлэглэжээ. Тэд энэ тухайгаа "Fighting бол муу хүмүүсийг хөөж, сайн хүмүүст тусалдаг. Тиймээс зөвхөн бид хоёрыг биш олон хүмүүс, хүүхдийг хамгаалаасай гэсэндээ өгсөн юм" хэмээлээ.
Харин сайхан сэтгэлт П.Энхжин, П.Энххүслэн хоёрт Цагдаагийн алба хаагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, талархлаа илэрхийлэн, гарын бэлэг өгч, хайртай нохойтой нь уулзуулсан байна.