Манай энхийг сахиулагчид үндэсний агаарын хөлгөөр Өмнөд Суданд газардлаа
2023.10.18 •
1м унших
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Зэвсэгт хүчин болон "МИАТ" ТӨХК-ийн удирдлагууд захиалгат нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр дэлхийн халуун цэг болсон ажиллагааны газар орныг зорьж буй энхийг сахиулагчид эх орныхоо агаарын хөлгөөр хилийн дээс алхах боломжтой болсон юм.
Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар 8.00-д БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн анх удаа "МИАТ" ТӨХК-ийн Бойнг 767 300 онгоцоор Африк тив дэх ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхээр хүрэлцэн ирлээ.