Б.Энхбаяр: Худал мэдээлэл тараах гэдэг заалтаар улстөрчид сэтгүүлчид гомдол гаргахгүй байхаар хуульчилж байгаа
2023.10.16 •
1м унших
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэх хэрэгт энгийн иргэн сэтгүүлч хамаарахгүй. Энэ нь зөвхөн хэргийн оролцогч нар буюу тусгай субьектэд хамаатай.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэрэгт ял оногдуулдаг заалт шинэ зүйл биш манай эрүүгийн хуульд 1926 оноос байсан заалт юм.
Харин сэтгүүлчдийг буруутгаж ялладаг худал мэдээлэл тараах гэдэг заалт бий. Энэ зүйл ангиар төрийн байгууллага, улстөрчид сэтгүүлчид гомдол гаргахгүй байхаар хуульчилж байгаа" гэсэн юм.