CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-10-16 • 1м унших

Мал аж ахуйн салбараас жилд дунджаар 500.0-600.0 мянган тонн мах, 15.0-20.0 сая ширхэг арьс шир, 33.0-35.0 мянган тонн ноос, 10.1 мянган тонн ноолуур, 750.0-850.0 сая литр сүү, 225.0-250.0 сая ширхэг өндөг үйлдвэрлэн 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6 хувийг, нийт экспортын 5.6 хувийг бүрдүүлж буйг онцолсон.

Мөн улсын хэмжээгээр 2022 оны эцэст мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 саяар өссөн. Мал тооллогын 2022 оны дүнгээр нийт малтай өрхийн 76.8 хувь буюу 190.8 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлж байгаа малчин өрх байна.Малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 мянга буюуя1.2 хувиар өссөн дүнтэй гарсныг сайд мэдээлэлдээ дурдаад мал аж ахуйн салбарт 2023 онд 20.1 сая эх мал төллөж,17.8 сая төл бойжуулсан. Ингэснээр энэ оны 09 дүгээр сарын сүүлийн байдлаар 80 сая толгой мал бэлчээрлэж байна гэв.   

Мөн мал аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал нь малын өвчлөл, мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифын асуудал байдаг. Олон улсын хорио цээртэй мал, амьтны гоц халдварт өвчний тархалтаас үүдэлтэйгээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад зах зээлд гарах нөхцөл хязгаарлагддаг. Салбарын яам малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгын хөлсийг 2023 онд нэг дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр малын вакцин, тарилга зэрэг мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч малын өвчлөлийг бууруулах эерэг үр нөлөө үзүүлэх юм гэж байлаа.   

Мал аж ахуй салбарын бодлогын үр дүнг тооны бус чанарын шалгуураар хэмжих зорилтыг хэрэгжүүлж байна. Засгийн газрын шийдвэрээр баруун гурван аймаг (Баян-Өлгий, Увс, Ховд) бүхэлдээ, Хөвсгөл аймаг бүтнээр нь, Булган, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдад мал эмнэлгийн дэглэм бүхий тусгаарлагдсан эрүүл бүс байгуулахаар бэлтгэл хангаж байна. Харин бусад аймгуудад мал бордож бэлтгэн нийлүүлэх хамгаалалттай аж ахуйнуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан байгуулах боломж бүрдүүлэх Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тусгаарлагдсан эрүүл бүс, хамгаалалттай аж ахуй байгуулахтай холбогдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулахаар санал тусгаж байна. Эдгээр эрүүл бүс, тусгаарлагдсан аж ахуйнуудад бордох мал сүргийг олон улсын шаардлагын дагуу ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн түүхий эд, бүтээгдэхүүнийг мөшгих тогтолцоог бүрдүүлэх замаар гадаадад гаргах, үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Ийнхүү Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг хангасан малын өвчнөөр тайван бүс, байгууламж бий болсноор мал аж ахуйн салбараас үйлдвэрлэх түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, гадаадын зах зээлээс валютаар орлого бүрдүүлж салбарын хөгжилд төдийгүй малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүд Мал, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж байна. Тухайлбал, мах, сүү, тахианы мах, өндөг үйлдвэрлэлийн чиглэлээр 12 иргэн, аж ахуйн нэгж 29.7 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан бөгөөд одоо үйлдвэрлэлээ өргөтгөх ажлыг хийж байна гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ
1 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгуулав
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн мах худалдаалж эхэллээ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Адуу эмчилгээний төв байгуулна
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Э.Содномпилжээ Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Хүнсний ногооны тариалалт 1500 га-аар нэмэгдэх боломж бүрдлээ
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсжээ
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ Ормузын хоолойг бүслэх шийдвэр гаргав
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
2026-04-11 • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-11 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-04-11 • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
2026-04-11 • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
2026-04-11 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
2026-04-11 • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
2026-04-11 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
2026-04-11 • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх