Д.Пүрэвдаваа орлогч дарга нарыг төлөөлөгч гэж дуудсангүй хэмээв
2022.05.30 •
1м унших
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаан болж байна. Энэ үеэр төлөөлөгч Д.Пүрэвдаваа “Иргэдийн хурлын логик уялдааг ойлго. Иргэдийг төлөөлж сууж байгаа. Гэтэл орлогч дарга нарыг төлөөлөгчөөр танилцуулахгүй юм. Орлогч дарга нар бүгд чөлөөлөгдчихсөн биш үү. Гүйцэтгэх засаглалыг төлөөлөхгүй биз дээ.
Хоёрдугаарт, Монгол Улсын Төсвийн тухай хуульд хэмнэлтийн бодлого хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Гэтэл НИТХ-д хэмнэлтийн хууль орж ирэхгүй байгааг гайхаж байна” гэлээ.
Үүнд төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Хэмнэлтийн хуулиар төсвийг маш сайн танаж байгаа. Нийслэлийн төсөв аудитлагдаж бэлэн болохоор хэмнэлтийн бодлогоо гаргая гэж бодож байна. Гэхдээ танаж болохгүй нэн шаардлагатай ажлууд бий” гэх хариултыг өглөө.