Үхрээ ээмэгжүүлбэл махаа өндөр үнээр худалдах боломжтой гэв
2023.10.13 •
1м унших
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар ХХААХҮЯ-аас дэвшүүлсэн үхэр сүргийг ээмэгжүүлэн бүртгэх саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХХААХҮ- ийн сайд Х.Болорчулуун хэлэхдээ "Уругвай 13 сая үхэртэй бөгөөд бүх үхрээ ээмэгжүүлэн бүртгэж, махаа экспортолдог. Бид үхрээ ээмэгжүүлбэл бусад улсын жишгээр махаа өндөр үнээр худалдах боломжтой" гээд өвөлжилтийн бэлтгэл ажил, Дарханы арьс ширний үйлдвэр хэзээ ашиглалтад орох талаар гишүүдэд мэдээлэл өглөө.