Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс "Доромжлох" заалтыг татан авах саналыг УИХ-ын гишүүдэд хүргүүллээ
2023.10.13 •
1м унших
Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-аас 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр "Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү" редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Уг уулзалтаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс "Доромжлох" заалтыг татан авах саналыг Улсын их хурлын гишүүдэд хүргүүллээ.