ЦЕГ: Нэгэн эх 9 настай хүү рүүгээ хутга барьж дайрсан гэх мэдээллийг шалгаж байна
2023.10.13 •
1м унших
Өнөөдөр өглөө нэгэн эх хүүхэд рүүгээ хутга барьж дайраад хүү нь хөл нүцгэн гэрээсээ гарч ирсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст "108" дугаарын утаснаас 2023 оны аравдугаар сарын 13-ны 07:29 цагт 09 настай хүүхэд хөл нүцгэн байна" дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч гомдол, мэдээллийн бүртгэлд авч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.