ХҮҮХДИЙН ТОХОЙН ҮЕНИЙ МУЛТРАЛ ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛОН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
2023.10.12 •
1м унших
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ хүрээнд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч Б.Тамир "Хүүхдийн тохойн үений мултрал үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд"-ын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Бага насны хүүхдийн гараас хөтлөх, өргөх, угзрах, татах үйлдэл хийхдээ гэмтэж бэртэхээс сэргийлэн, анхаарал болгоомжтой хандахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.