С.Амарсайхан: 9 сарын 25-нд Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрсэн нь өнөөдрийн асуудалтай холбоогүй
2023.10.12 •
1м унших
УБ хотод их хэмжээний газ үнэртээд байгаа асуудлаар шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа. Тэрбээр "Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна. Мөн бүх дүүрэгт шинжилгээ хийж байна. Газ дэлбэрсэн гэх асуудлын хувьд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд төмрийн үйлдвэр дээр гагнуурчин төмөр гагнаж байгаад газ дэлбэрч, түлэгдсэн асуудал гарсан. Тэрнээс биш өнөөдрийн асуудалтай холбоогүй" гэв.