CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-10-11 • 1м унших

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 12 цаг 27 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалсан бөгөөд эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн гэв. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн.

1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй хэмээн танилцуулав.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан, олон улсын эрх зүйч мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.

Дээрх санал болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, нэр дэвшигчид хандан хүүхдийн эрхийн зөрчилд оногдуулах ялын бодлогыг судалгаа, шинжилгээ, олон улсын сайн туршлагад үндэслэн нухацтай хэлэлцэх, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг болох саналыг хэлж, эдгээр саналын талаарх Д.Цогтбаатар гишүүний байр суурийг нь тодруулав.

Хүний эрхийн асуудал бол нийгмийн анхаарлын төвд байх ёстой, ноцтой нөхцөл үүссэнээр нийтээрээ хүүхдийн эрхийн зөрчлийн асуудалд анхаарал хандуулж байгааг тэрбээр хэлэв. Гэр бүлийн хүчирхийллийн эхний хохирогч нь хүүхэд байдаг бөгөөд үүнд хувь гишүүний зүгээс анхаарал хандуулж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа дурдлаа. Хүүхдийн эрхийн зөрчилд оногдуулах ялын бодлогыг чангаруулснаар асуудал шийдэгдэхгүй гэдэг Ц.Мөнхцэцэг гишүүний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Өргөн хүрээний судалгаа хийж, олон асуудлын давхцал дээр үүнийг шийднэ. Зөвхөн ялын бодлогыг чангатгах нь шийдэл болохгүй. Хүнд асуудалд хялбар шийдэл гаргах гээд байгаа нь боломжгүй. Асуудлыг шийдэхийн тулд цогц судалгаа, шинжилгээ хийж, системтэй хандах ёстой гэж үзэж байна” гэв. Ц.Мөнхцэцэг гишүүний гаргасан Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж ажиллах ч Улсын Их Хурал шийдвэр гаргана гэдэг байр суурийг илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудыг хэлж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд хүний эрхийн мэдрэмжтэй ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүн санал нэгтэйгээр Д.Цогтбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ. 

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Энэ сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн бухимдал өндөр байгаа, гэхдээ нөхцөл байдлын талаарх бодит мэдээлэл, судалгаатай нийтээрээ танилцсаны дараа шийдлийг зөвшилцөх нь зөв гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлэв. Тиймээс сонсголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг санал болгосон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр Монгол Улсын иргэн бүр үүрэг хүлээж, оролцоотой байх ёстой, нэг нь нөгөөгөөсөө шаардах байдлаар хандаж болохгүй гэв. Улсын Их Хурал нээлттэй сонсголуудыг зохион байгуулдаг болсныг С.Бямбацогт гишүүн тэмдэглээд, сонсголын товтой холбоотой санал хэлсэн. Түүнчлэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, оролцоо онцгой чухал гэдгийг анхаарах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тогтоолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тусгасан байна. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
Газрын ховор элементийг олборлох нь Монгол Улсыг сүйрэлд хүргэх эрсдэлтэй юу?
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТАЛАРХАЛ: Залуухан дэслэгчийн ур чадвар цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг сэргээлээ, баярлалаа Анандаа
2025-08-15 • 1м унших
Шууд
ХАМГИЙН ДӨТ ЗАМ БОЛ АВТОЗАМТАЙ БООМТ
2025-08-15 • 3м унших
Шууд
П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлагатай
2025-08-15 • 1м унших
Шууд
Морьт харвааны 17 дахь ДАШТ-ийг Монгол Улс зохион байгуулна
2025-08-15 • 1м унших
Шууд
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ БА УЛСЫН ТӨСӨВ”
2025-08-14 • 1м унших
Гадаад мэдээ
Израилын компаниудад хөрөнгө оруулахгүй
2025-08-14 • 1м унших
Шууд
Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол нэмэгджээ
2025-08-14 • 1м унших
Ярилцлага
Б.ОНОНХАНГАЙ: Уул уурхайд 25 жил үргэлжилсэн гажуудлын үр дүнд нэгэн үеийн хохирогчид бий болчихсон
2025-08-14 • 1м унших
Шууд
Монгол Улс 2029 онд Математикийн олон улсын олимпиадыг зохион байгуулна
2025-08-14 • 1м унших
Шууд
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана
2025-08-14 • 1м унших
Шууд
Хүнсний аюулгүй байдал-2025”
2025-08-14 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3009 хүүхэд өвджээ
2025-08-14 • 1м унших
Шууд
III эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулна
2025-08-13 • 1м унших
Шууд
Хуучин хувцас хандивлах өдөрлөгт нэгдээрэй
2025-08-13 • 1м унших
Шууд
Тэтгэврийн зээлийг онцгой зээлд тооцохыг шаардлаа
2025-08-13 • 1м унших
Шууд
12 оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ
2025-08-13 • 1м унших
Шууд
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГ ӨӨРЧИЛЖ ДЭМЖИХ УЧИРТАЙ
2025-08-13 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг баривчилжээ
2025-08-13 • 1м унших
Шууд
Боомтуудыг төмөр замаар холбох боломж
2025-08-13 • 1м унших
Шууд
Ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна
2025-08-13 • 1м унших
Шууд
"Нэг өрх- Нэг хонь"
2025-08-12 • 1м унших
Шууд
Ардын зураач Ц.Байды төрсөн нутгийнхаа үзэсгэлэнг дүрсэлсэн "Их газрын чулуу" бүтээлээ дурсгав
2025-08-12 • 1м унших
Шууд
ДЭЗЭРЭТ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА НЯРАЙН ТУСЛАМЖИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАВ
2025-08-12 • 1м унших
Шууд
Хар тамхичдадаа зориулж эмнэлэг барих уу, эсвэл шоронгоо томсгох уу?
2025-08-12 • 1м унших
Шууд
“Алтан намар-2025”
2025-08-12 • 1м унших
Шууд
Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл эрүүл мэндийн шалтгаанаар суллагдлаа
2025-08-12 • 1м унших
Шууд
“Урагшаа харсан цонх” кино дэлхийд нээлтээ хийв
2025-08-12 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ
2025-08-12 • 1м унших
Шууд
Х.НЯМБААТАР: Зөвшөөрөлгүй ажиллаж эхэлсэн ТҮЦ-үүдийг цахилгаанаар хангасан монтёрыг олж, ажлаас чөлөөл
2025-08-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх