Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүд ирүүлжээ
2023.10.10 •
1м унших
Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүлэв.
Уг өргөдөл нь “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын Төлөөлөгчдийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8 дугаар хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.
Мөн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ц.Гантулгаас “тус намын 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар Их хурлаар намын нэрээ ШИНЭ нам болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг ирүүлжээ.