CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-10-10 • 1м унших

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.10/ хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн ирц 52.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан билээ. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг  үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.


Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн гэж  байлаа.  

УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ өрсөлдөөнд оруулан үнэ хүргэн зарах үйл ажиллагааг хэвшүүлсэн. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдний тав тухтай амрах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсийг ажлын үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлж, уурхайчдын ая тухтай амрах “Эрдэнэс” хотхоныг ашиглалтад оруулав гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.

Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус  компани дангаараа экспортод гаргасныг дурдсан.

Монгол Улсын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдсэний “Эрдэнэс-Тавантолгой” ХК 12.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлсөн. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны 02 дугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулав. Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 606 сая ам.доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэж байлаа.

Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийг хэмнэж ажилласан,  ЭТТ бондын I,II транчыг амжилттай төлж дуусгасныг онцлохын зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэж байлаа.

 

Танилцуулгад,“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд МХБ-ээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байна гэж дурджээ.

Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчын 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан. Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан байв.

Ингээд доорх танилцуулгаас онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээс танилцаж болно.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Ганбаатар, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

 

Гишүүд хэлсэн үгэндээ, онцгой дэглэмийн үед компанийн үндсэн үйл ажиллагаа, нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжирч, том худалдан авагчдаас авсан урьдчилгаа өр, төлбөрийг барагдуулж, татварын орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн хуримтлагдсан өр, төлбөрийг багасгаж, төсвийн сахилга бат дээшилж, нааштай үр дүнгүүд эхнээсээ гарч буйг онцлон тэмдэглэв. Мөн Улс Их Хурлын гишүүн Г.Дамдинням цаашид нэг талд давуу байдал олгосон оффтейк гэрээг сайжруулах, компанийн үр өгөөж, ашиг орлогын төлөө шаргуу ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Цогтцэций сумын орон нутгийн хөгжилд анхаарч, тус компанийн ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтад тодорхой зардлыг суулгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал компанийн засаглалыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд холбогдох хуулийг яаралтай батлахад Байнгын хороо анхаарч ажиллах, шаардлагатай талаар санал хэлэв.

Түүнчлэн гишүүд нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд хугацаандаа ашиглалтад орох, эсэх, “төмөр замын тээврийн холболтын асуудал, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгох 1072 хувьцааг эргэлтэд оруулах, улмаар ногдол ашгийг хэзээ хүртээх талаар илүүтэй тодруулж байлаа.

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Б.Ганбат хариултдаа, бид нүүрсний тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран төмөр замын тээврийн холболтыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх асуудлын зангилаа нь төмөр замын холболт тул богино хугацаанд гүйцэтгэж чадвал тээвэрлэлтэд гацалт үүсэхгүй гэв.

Мөн “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан. Үлдэгдэл өр, төлбөрийг барагдуулах асуудал байна. Нөгөөтээгүүр, төмөр замын холболт, нүүрсний баяжуулах үйлдвэртэй холбоотой төслийн ажлуудаа яаралтай дуусгахад хөрөнгө, мөнгө хэрэгтэй байна. Дээрх төслүүдээ амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчдийн зүгээс шийдвэр гарч, түр хойшлуулсан байгаа. 2019 онд тус компани ашигтай ажилласан тул 2020 онд нийт 2.5 сая иргэн тус бүрт 96 мянган төгрөг хуваарилсан юм билээ. Цаашдаа ногдол ашгийн тухайд компанийнхаа зарчмаар ашигтай ажилласан нөхцөлд ашгаа хүртээдэг тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчидтэй ярилцаад ирэх оноос уг асууплыг шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, “Онцгой дэглэм тогтоосон үед “Эрдэнэс-Тавантолгой” ХК сайн ажилласан. Өмнө нь бид тус компанийн үйл ажиллагааг сайн мэддэггүй байсан бол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр онцгой дэглэм тогтоосноор бүх асуудал ил тод болсон. Онцгой дэглэм тогтоосон нь улс төрийн нөлөөллийг багасгасан. Монголбанканд тушаадаг валютын урсгал дөрөв дахин нэмэгдсэн” гэж байлаа. Мөн цаашдаа УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртсон эгзэгтэй цаг үед онцгой дэглэмийн хугацааг сунгах нь зүйтэй. Нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах, төмөр замын холболтоо хийх зэрэг эхлүүлсэн ажлуудаа дуусгах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
21 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
1 Сарын өмнө • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх